modal title

Mongolia's Got Talent танилцуулга

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД

Энэхүү нэвтрүүлэг нь тухайн улс үндэстний бүх насны ард иргэдийн дунд зохиогддог ба төрөл бүрийн жанраас хамгийн шилдэг авьяасыг олж шалгаруулах телевизийн цэнгээнт нэвтрүүлэг юм. Үүнд онцгой содон авьяас багтана. Ялагч нь их хэмжээний мөнгөн шагналтай.

Бүтцийн ерөнхий тойм

Цуврал шоуны дараалал:
1. Нээлттэй шалгаруулалт
2. Шүүгчийн шалгаруулалт
3. Шүүгчдийн сонголтын шат
4. Хагас шигшээ шалгаруулалт
5. Эцсийн шалгаруулалт

Энэхүү шоуг үндсэн 4 тэнцүү хэсэг бүрдүүлнэ
Хөтлөгч
Шүүгч
Театрын үзэгчид
Үзүүлбэр

Үзэгчид 5 дахь шүүгчийн үүрэг гүйцэтгэж оролцдогоороо бусад шоунаас онцлог юм.

Үзүүлбэрийн төрлүүдэд

Илбэчин, жонглёрчин, хошин шогч, гал залгигч, язгуур урлаг, үндэсний бүжиг, бага насны хүүхдийн үзүүлбэр, сонгодог урлагийн хөгжимчид, жазз төгөлдөр хуурчид, дуурийн дуучид, хүнд үзүүлбэрүүд, тайчигчид, тулааны урлаг, бүжгийн хамтлаг, дуут жүжиг, цэнгээнт бүжиг, товшлуур бүжиг, элэглэл. Ахмад настнуудын өвөрмөц үзүүлбэр, циркийн үзүүлбэрүүд, уран нугараач гэх мэт маш олон авьяас байна.

Үзэгчээр бүртгүүлэх